Гэрийн тэжээвэр амьтдын даатгалын бүтээгдэхүүнийг бүртгэлээ

               
2022-02-07 0

Санхүүгийн зохицуулах хороо нь тэжээвэр, мал амьтадтай иргэдэд зориулсан гэнэтийн ослоос үүдэн амь эрсдэх, гэнэтийн осол, нэр заасан өвчнөөс үүдэлтэй эмчилгээний зардлын хамгаалалт нөхцөл бүхий “Гэрийн тэжээвэр амьтны даатгал”-ын бүтээгдэхүүнийг бүртгэлээ.

Даатгалын энэ бүтээгдэхүүн нь тэжээвэр амьтны гэнэтийн осол, өвчлөлийн эрсдэлийг багасгах, түүний эзэмшиж буй эзний хариуцлагыг нэмэх ач холбогдолтой. Манай улсын хувьд 220-250 мянган өрх гэртээ тэжээвэр амьтан тэжээдэг судалгаа байдаг ч хүмүүсийн хариуцлагагүй, буруутай байдлаас үүдэж албан бус тоогоор 300-320 мянган нохой, муур гудамжинд орон гэргүй, эзэнгүй хаягдсан тоо баримт байдаг аж.

Тэжээвэр амьтдын эрхийг хамгаалах хэрэгцээ шаардлага бий болсон энэ үед даатгалын зах зээлд “Гэрийн тэжээвэр амьтны даатгал”-ын бүтээгдэхүүнийг шинээр бүртгүүлж, зах зээлд борлуулахад бэлэн болсныг СЗХ мэдээллээ. 

Холбоотой мэдээ