
“Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээллээр өнөөдрийн байдлаар түүхий эдийн “Эмээлт” захад ямааны арьс 40.000-48.000 төгрөг, ноос 17.000-18.000 төгрөг, нэхий өлөнтэйгөө 5000 төгрөг, ноолуур кг нь 115.000 төгрөгий үнэ ханштай байна.
Амьд малын үнэ ханш:
- Эм ямаа 80.000-150.000 төгрөг,
- Эр ямаа 120.000-150.000 төгрөг,
- Эм хонь 100.000-130.000 төгрөг,
- Эр хонь 150.000-220.000 төгрөг,
- Үхэр 1.1-1.7 сая төгрөг,
- Адуу 800.000-1.2 сая төгрөг,
- Сарлаг 800.000-1.2 сая төгрөгийн үнэ ханштай байна.

Өвс тэжээлийн үнэ, ханш:
- Ногоон өвс боодол нь 5000 төгрөг,
- Будаа 50 кг нь 40.000 төгрөг,
- Овъёос 40 кг нь 35.000- 45.000 төгрөг,
- Хорголжин тэжээл 40 кг нь 30.000 төгрөг,
- Хорголжин тэжээл тонн нь 750.000 төгрөг,
- Хивэг тонн нь 600.000 төгрөг,
- хивэг 25 кг нь 15.000 төгрөгийн үнэтэй байна.


0 cэтгэгдэлтэй