
Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн “Рашаант” гэдэг газарт нэг хүн хаднаас бууж чадахгүй болсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 7-ны өдрийн 14:21 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 32 настай малчин С нь 18 бог малын хамт 200 метр орчим өндөртэй хаданд хашигдаж буух боломжгүй болсон байсныг нэг цаг 53 минут ажиллаж тухайн иргэнийг 18 бог малын хамт хаднаас амжилттай буулгасан байна.

0 cэтгэгдэлтэй