ОХУ-ын 15 настай тамирчин олимпын түүхэнд бичигдэх амжилт үзүүллээ

               
2022-02-08 0

Даваа гарагт болсон Бээжин 2022 өвлийн олимпын наадмын уран гулгалтын тэмцээнд ОХУ-ын 15 настай тамирчин түүхэн дээд амжилт үзүүлжээ.

Чөлөөт гулгалтын тэмцээнд оролцохдоо Камила Валиева агаарт дөрвөн удаа эргэх үзүүлбэрийг хоёр удаа амжилттай гүйцэтгэсэн байна. Энэхүү хүнд үзүүлбэрийг өвлийн олимпын наадамд амжилттай үзүүлсэн анхны эмэгтэй тамирчин Валиева болж байгаа аж.

Валиевагийн түүхэн амжилтын үр дүнд ОХУ-ын уран гулгалтын шигшээ баг өчигдөр олимпын алтан медаль зүүсэн байна. Тэрбээр “Дөрвөн эргэлттэй үсрэлтийг хоёр удаа, гуравласан аксел үсрэлтийг нэг удаа амжилттай гүйцэтгэж чадсандаа би маш их баяртай байна. Гурван настайгаасаа эхлэн би ээждээ олимпын аварга болох хүслээ ярьдаг байсан. Мөрөөдөл минь биеллээ” хэмээн тэмцээний дараа болсон хэвлэлийн хурлын үеэр ярьжээ.

Холбоотой мэдээ