Товчхон
               

Нийт 1,100 халдварын тохиолдол батлагдаж, дөрвөн иргэн нас баржээ

               
2022-02-08 0

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,100 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Иймд нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 451,690 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 679 нь Улаанбаатар хотод,
  • 421 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Уг өвчний улмаас 61-ээс дээш насны дөрвөн иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,059 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5,306 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 23,235 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 1,407
  • Хүндэвтэр – 3,311
  • Хүнд – 523
  • Маш хүнд – 65  хүн байна.

Холбоотой мэдээ