Товчхон
               

Л.Энх-Амгалан: Эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал бий

               
2022-02-08 0

БШУЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

“Өнөөдрийн байдлаар сургуулийн өмнөх боловсролын нийт багш, ажилчдын 78.7 хувь, ЕБС-ийн 69.3, дээд боловсролын багш ажилчдын 58 хувь нь III тундаа хамрагдсан. Судалгаанд хамрагдсан нийт багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүдийн 48 хувь нь 100 хувь танхимаар хичээллэж байж хоцрогдол нөхнө гэдэгт нэгдсэн. Эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал бий. Энэ бол ковид19-ийн эцэг, эхчүүдийн үүрэг ямар чухал болохыг харж болохоор байсан.

Судалгаа хийхэд, 40-өөс доош насны эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ маш сайн ажилласан. 40-өөс дээш насны эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ажиллах тал дээр тааруу хандсан гэх судалгааны үр дүн байна. Цаашид бүх сургалтыг танхимаар явуулахад анхаарч ажиллана” гэлээ.

Холбоотой мэдээ