Товчхон
               

Эрдэмтдийн зөвлөл: Хоёрдугаар сарын 7-нд хичээл нээх эрсдэлтэй гэж үзсэн

               
2022-02-08 0

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын хаврын улирлын хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийж байна. Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Т.Бэгзсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нэгдүгээр сард хийсэн урьдчилсан прогнозоор омикрон хувилбарын оргил үе нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр тохиох магадлал ажиглагдаж байгаа тул хичээл сургуулийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 7-нд нээх эрсдэлтэй гэж үзсэн. Тиймээс хичээл, сургалтын үйл ажиллагааг цахимаар эхлүүлж 7 хоногоор хойшлуулах зөвлөмжийг өгсөн. Хоёрдугаар сарын 14-нд хичээл, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлбэл халдварын тохиолдол 50 хувиар багассан буюу эрсдэл 50 хувиар буурсан байна гэсэн үг юм” гэв.

Холбоотой мэдээ