Л.Энхрийлэн Парисын Их дуулгын хүрэл медалийг хүртэнэ

               
2022-02-08 0

Олон улсын жүдо бөхийн холбооноос алдаагаа хүлээн зөвшөөрч Монголын жүдоч ОУХМ Л.Энхрийлэнд Их дуулгын хүрэл медалийг хүртсэн Францын жүдоч Прискилла Гнетогоос буцаан авч олгохоор болжээ.

Тодруулбал, Фарисын их дуулгын эмэгтэйчүүдийн 57 кг жингийн хэсгийн аваргын төлөөх барилдаан Японы Tamaoki Momo болон Францын Priscilla Gneto нар барилдаж байх явцад Gneto-гийн гар утас дэвжээнд унаснаар Hansoku Make-ээр дэвжээнээс хөөгдсөн юм. Дүрмийн дагуу Hansoku Make-ээр хөөгдсөн тамирчин тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй.

Харин хүрэл медалийн төлөө тэрбээр Л.Энхрийлэнтэй дэвжээнд гарч барилдан эргэлзээтэй үнэлгээгээр нэмэлт цагт Монгол Жүдочийг ялж хүрэл медаль хүртсэн юм. Улмаар ОУЖМХ энэхүү дүрэм зөрчсөн алдаагаа залруулж, ОУХМ Л.Энхрийлэнд “Парис-2022” Их дуулга тэмцээний хүрэл медалийг дараагийн IJF-гийн цуврал тэмцээний үеэр гардуулан өгөх шийдвэрийг гаргажээ.

Энэ жилийн Парисын Их дуулгад оролцсон Монгол Улсаас 13 залуу мастер хүчээ сорин барилдсанаас Их дуулгын 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар оролцогч 52 орны шилдгүүд өрсөлдсөн тус тэмцээнд багийн дүнгээр 3 дугаар байрт шалгарсан юм.

Холбоотой мэдээ