Мадгасгарт 50 мянган хүн орон гэргүй болжээ

               
2022-02-08 0

Мадагаскарыг хүчтэй хар салхи дайрсны улмаас 10 хүний амь эрсдэж, 50 мянга орчим иргэн орон гэргүй болжээ. Хүчтэй аадар бороо, далайн давлагаа, цагт 235 км хурдтай салхи дагуулсан “Батсирай” хар салхи тус арлын зүүн эрэгт хүрч, хэд хэдэн тосгоныг бүрмөсөн сүйтгэсэн байна.

Өнгөрсөн сарын эцсээр тус улсыг дайрсан гамшгийн үеэр 55 хүн амиа алдсан юм. Манандзари хат хоёр хоног цахилгаангүй болж, ундны ус тасарчээ. Хүчтэй салхины улмаас орон гэргүй болсон хүмүүс толгой хоргоддог, бат бөх байгууламж гэгддэг сургууль, сүмийн барилгуудын дээврийг хуулсан гэнэ. Халуун орны модон барилгууд салхи, бороо, давлагаанд бүрэн сүйтгэгдсэн байна.

Холбоотой мэдээ