Чилийн Гадаад хэргийн сайд огцорчээ

               
2022-02-08 0

Чилийн Гадаад хэргийн сайд Андрес Адьяманд хойд нутагт нь цагаачлалын хямрал гаарч байхад Испанид айлчилсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөв. Тиймээс тэрбээр огцрох хүсэлт гаргасныг Ерөнхийлөгч Себастьян Пиньера хүлээн авчээ. Түүний оронд Гадаад хэргийн сайдын үүргийг дэд сайд Каролина Вальдивия Торрес гүйцэтгэх боллоо.

Өнгөрсөн нэг жилд Болив, Перу улсын нутаг дэвсгэрээр дамжин Чилид хууль бусаар нэвтэрсэн Венесуэлийн цагаачдын тоо эрс нэмэгджээ. Хил давсныхаа дараа Венесуэлчүүд Чилийн хойд нутгийн томоохон хотуудад аж төрж байна. Гэтэл тэдгээр хотын оршин суугчид гэмт хэргийн гаралт нэмэгдэж буй тухай гомдол мэдүүлж, эсэргүүцлийн жагсаалт хийх болсон бөгөөд ийм хэд хэдэн арга хэмжээ цагаачлалын эд хөрөнгөд халдаж, шатааснаар дууссан гэнэ.

Холбоотой мэдээ