
“Нэгэн залуу”, “Заримдаа” зэрэг хит дуунуудаараа олонд танигдсан дуучин Х.Отгончимэг бие даасан тав дахь цомгоо пянз хэлбэрээр гаргажээ.
Өмнө нь тэрбээр “Маргааш надад ирнэ”, “Chill out”, “Tentones” зэрэг цомгоо олны хүртээл болгож байв. Энэ удаагийн “Ганцхан үг” цомгоо 45 эргэлттэй долоон инчийн сингл пянз хэлбэрээр гаргасан байна. Сүүлийн жилүүдэд манай улсад пянз сонирхон цуглуулах хүмүүс нэмэгдэж байгаатай холбогдуулан уран бүтээлчид өөрсдийн шинэхэн цомгоо пянз хэлбэрээр гаргах нь нэмэгджээ.

0 cэтгэгдэлтэй