Ц.Мөнхцэцэг: Охидод үнэгүй ариун цэврийн хэрэгсэл олгох хэрэгтэй

               
2022-02-08 0

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг охидод ариун цэврийн хэрэгслийг үнэгүй олгохоор хуульчлах хэрэгтэй талаар твиттер хуудастаа жиргэсэн байна.

Тэрбээр “Ариун цэврийн хэрэгсэл авах боломжгүйгээс олон охид хичээл сургуульдаа явахгүйд хүрч байгаа нь хүний эрхийн зөрчил гэж үзэж Шинэ Зеланд, Шотланд, ӨАБНУ зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг. Манай улсад бас ингэх нь зөв. Үүний тулд бид улс орнуудын жишгээр ариун цэврийн хэрэгслийг татвараас чөлөөлөх, үнийг буулгах арга хэмжээнээс эхлэн шат дараалалтай бодлого явуулъя. Эхний ээлжид сургууль, дотуур байранд ариун цэврийн үнэгүй хэрэгсэл байрлуулах төсвийг батлах хэрэгтэй. Та бүхэн маань дэмжээрэй” хэмээн бичжээ.

Түүний саналыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, М.Оюунчимэг нар дэмжихээ илэрхийлж, засгийн газрын гишүүдтэй ярилцаж, хөтөлбөр болгож хэрэгжүүлэх, 2023 оны төсөвт суулгаж УИХ-ын тогтоолоор баталгаажуулах талаар санал хэлсэн байна.

Холбоотой мэдээ