Товчхон
               

Ш.Даваадорж мөстэй усанд сэлэлтийн ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ

               
2022-02-08 0

Хоёр жил тутам зохион байгуулдаг, мөстэй усанд сэлэлтийн 4 дэх удаагийн ДАШТ-ний мэлхий болон эрвээхий сэлэлтийн төрөлд  Ш.Даваадорж мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Энэхүү тэмцээн 2021 онд цуцлагдаж, энэ жил Польш улсын Глоков хотод болсон бөгөөд Ш.Даваадорж тус тэмцээнд 28 улсын тамирчидтай өрсөлдсөн байна.

Усан сэлэлтийн 4 дэх удаагийн дэлхийн аварга нь 50, 100, 250, 500, 1000 метрийн чөлөөт сэлэлт, 50, 100 метрийн мэлхий, 50 метрийн араар даллах, 50 метрийн эрвээхий, 100 метрийн ганцаарчилсан, холимог сэлэлтийн төрлүүд, түүнчлэн холимог 4×50 ба 4×250 метрийн чөлөөт буухиа гэсэн төрлүүдээр шилдгүүдээ тодруулжээ. Энэ удаагийн усны температур 5 хэм байсан бөгөөд Глоков хотын цаг агаар 7-10 хэмийн хооронд байсан юм байна.

Холбоотой мэдээ