Бээжинд дотоодод халдварласан тохиолдол бүртгэгдсэнгүй

               
2022-02-08 0

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод даваа гарагт “COVID-19”-ийн дотоодод халдварласан шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй гэж тус хотын Эрүүл мэндийн хорооноос өнөөдөр мэдээлжээ.

Хятадын нийслэлд нэгдүгээр сарын 17-ноос хойш анх удаа дотоодод халдварласан тохиолдол бүртгэгдээгүй нь энэ болжээ. Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, Бээжинд сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19”-ийн нэг тохиолдол, шинж тэмдэггүй найман тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн байна.

Хаврын баярын дараа олон оршин суугч нийслэл хотдоо эргэн ирж байгаатай холбоотойгоор хотын удирдлагууд нуклейн хүчлийн шинжилгээ өгөх, гэртээ тусгаарлагдах шаардлагыг биелүүлэх зэргээр халдвар хамгааллын хатуу дэглэмийг баримтлахыг уриалж байна.

Холбоотой мэдээ