
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих ажлын гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуй нэгжүүдэд нийслэлийн Засаг даргын захирамж, төсөл хэрэгжүүлэх батламж гардуулж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олголоо.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан үнэлгээний хорооны 2022 оны дүгнэлтийг үндэслэн батламж гардуулжээ. Төслийн хүрээнд одоо байгаа хуучин орон сууцны 6 барилгыг буулган, шинээр төлөвлөн барилга барина. Ингэснээр 204 өрхийн 816 иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх аж.

БАГЦ | ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ | БАЙРШИЛ | |
1 | ХУД-11 | “Монтекарло голд” ХХК | Хан-Уул дүүргийн 11 дугаар хороо Сүрьеэгийн эмнэлгийн ажилчдын 20-р байр |
2 | СХД-01 | “Хур алтан өргөө” ХХК | Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо СТ-01, СТ-02, СТ-03-р байр |
3 | СХД-02 | “Хур алтан өргөө” ХХК | Сонгино хайрхан дүүргийн 18 дугаар хороо СТ-04, СТ-05-р байр |
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шийдвэрээр газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 344 барилгын ашиглалтыг хориглоод байгаа. Тэдгээрээс 170 барилгыг нийслэлийн Засаг даргын захирамжаар буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гаргасан. Энэ дагуу 48 барилгын 892 айлын орон сууцыг буулган 15 барилгын 2478 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна.

0 cэтгэгдэлтэй