
ОХУ-д коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо нэг өдрийн дотор 165.645-аар нэмэгдэж, 13.147.666 болсон тухай тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.
ОХУ-д коронавирусний халдвараас эдгэрсэн хүний тоо өнгөрсөн хоногт 81.188-аар нэмэгдэж, 10.706.142 болжээ. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 336.721-д хүрчээ. Сүүлийн 24 цагт 698 хүн нас барсан байна.
Тус улсын нийслэл Москва хотод халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 12.902-оор нэмэгдсэн нь нэгдүгээр сарын 20-ноос хойших хамгийн бага үзүүлэлт болжээ. Москвад цар тахал дэгдсэнээс хойш нийт 2.524.235 хүн халдвар авсан байна.

0 cэтгэгдэлтэй