Товчхон
               

Далан давхрын оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил ирэх дөрөвдүгээр сард эхэлнэ

               
2022-02-09 0

Далан давхар (Самбалхүндэв)-ийн оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд Ардын депутатутын хурлын тогтоолоор хаагдсан боловч иргэд 2000 оны эхэн үеийг хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар ирсэн байна.

Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоол, 2015 оны 15 дугаар тогтоолд тус оршуулгын газрыг нөөцгүйн улмаас хааж, хил хязгаарыг тогтоосон байдаг.

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоолд тусгаснаар тус оршуулгын газар нь 73,9 га талбайтай, мөн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийн хүрээнд хийсэн тооллогоор 47,6 мянган шарил байх бөгөөд 35,3 хувь буюу 16,8 мянга нь эвдэрч муудсан, 1,1 хувь буюу 0,5 мянга нь ухагдаж тоногдсон байдалтай байна.

Улмаар Чингэлтэй дүүргийн суурьшлын бүс, цаашлаад нийслэл хотын хүнсний үндсэн түүхий эдийн захтай зэрэгцэн оршиж буй тус тухайн оршуулгын газрыг нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2015 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд олон улсын жишигт нийцүүлэн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. 

    “Нью Семетри” ХХК-ийн зүгээс олон жилийн хүлээлт үүсгээд буй тус төслийн ач холбогдлыг харгалзан төр, хувийн хэвшлийн түншлэлийн сайн жишиг тогтоох хүрээнд Далан давхар (Самбалхүндэв)-ын оршуулгын газарт Дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв барих төслийг санаачлаад байна.

Төслийн хүрээнд тус оршуулгын газрын 10 га талбай дахь талийгаачдийн булшийг  холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун, ёс заншилд нийцүүлэнзан газраас гарган чандарлаж, чандарыг шинээр байгуулах Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд залахаар төлөвлөсөн болно.

Төсөл хэрэгжүүлэх байршил

Нүүлгэн шилжүүлэлтийн талбайн булшны тооллого

Төсөл санаачлагчийн зүгээс 10 га талбай дахь булшны тооллогыг 2021 оны 4 сард хийж гүйцэтгэсэн бөгөөд нийт 10934 булш тоологдсон.

Тус ажлын хүрээнд Чөлөөлөлтийн талбайд орсон нэр тодорхой булшны нэгдсэн мэдээллийн санг үүсгэсэн бөгөөд www.sambalkhundev.mn сайтын хайлтын хэсгээс шүүлт хийх боломжийг бүрдүүлсэн

Шарил нүүлгэн шилжүүлэлт

Шарилыг нүүлгэн, шилжүүлэх ажлын хүрээнд талийгаач ар гэрийнхэнтэй нь холбогдох, бодит мэдээллээр хангах, санал хүсэлтийг хүлээн авч, улмаар нэгдсэн журмаар газраас гаргаж, чандарлах ба Дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулагдах хүртэл хугацаанд “Улаанбаатар буян” ХХК-ийн Буяны төв цогцолборт түр хадгална.

  • – Баруун буяны төв цогцолбор – /СХДүүрэг 32-р хороо, Баруун турууны ам/
  • – Зүүн буяны төв цогцолбор – /БЗДүүрэг 20-р хороо, Мянган лангийн дэнж/





Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн


Газар чөлөөлөлтөнд хамрагдсан шарилыг ар гэрийн санал, хүсэлтийн дагуу шинээр байгуулагдах  Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн Хүндэтгэлийн хананд эсхүл Хөрсөнд чандрыг үнэ төлбөргүй зална.

2022 оны 9 дүгээр сард Дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орж Улаанбаатар буян ХХК-ийн Буяны төв цогцолборт хадгалагдаж байгаа чандаруудыг хүндэтгэлийн хана, хөрсөнд залах үйл ажиллагаа хийгдэнэ.

Эмгэг судлалын төв

Өнөөдрийн байдлаар нийслэл хотын хувьд цогцос түр хадгалах байртай холбоотой дараахи хүндрэл, бэрхшээл тулгамддаг. Үүнд:

  • – олон улсын жишиг, стандартад нийцсэн цогцос хадгалах шургуулагатай хөлдөөгч хүрэлцээгүй, ;
  • – Зориулалтын бус цогцос хадгалах байр болон задлан шинжилгээний өрөөнүүд нь агааржуулалт муутай, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй;
  • – Цогцос хадгалах байр дахь салах ёслолын танхим цөөн тул холбогдох зан үйлийн дагуу бүрэн гүйцэтгэх боломжгүй байдаг;
  • – Зөвхөн цогцос хадгалах байр төдийгүй тухайн орчинд хөдөлгөөнийг хязгаарлаж, бухимдал, чирэгдэл үүсгэдэг;

Иймд төслийн хүрээнд дээр дурьдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд Төрийн холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран олон улсын стандарт, шаардлагад нийцсэн төвлөрсөн шарил хадгалах байр бүхий эмгэг судлалтын төвийг байгуулахаар төлөвлөөд байна.

Оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв

Талийгаачийн ар гэрийн хувьд салах ёс гүйцэтгэх богино хугацаанд хууль зүйн, шашны, зан үйл, ёс уламжлалын, зохион байгуулалтын зэрэг олон чиглэлийн үйл ажиллагааг гүйцэтгэх шаардлага тулгардагаас гадна оршуулгын үйл ажиллагааны талаар төр, орон нутгийн зүгээс баримтлаж буй бодлого, зохицуулалт, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх нэгдсэн ойлголт, мэдлэг дутмаг байдал нь зөвшөөрөлгүй оршуулгын газрыг тэлэх болон бусад сөрөг үр дагавар гарах нөхцлийг бүрдүүлдэг.

Иймд төрийн болон хувийн байгууллагын нас баралт, оршуулгатай холбоотой үйлчилгээг нэг цэгээс хүргэх, иргэдийг бодит мэдээллээр хангах зорилгоор оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төвийг барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн болно. Үүнд:

  • – Төрийн нийтлэг үйлчилгээ;
  • – Салбарт хэрэгжиж буй төрийн бодлого, чиглэлийг таниулах, бодит мэдээллээр хангах танхим;
  • –  Иргэдэд хууль зүйн болон сэтгэл заслын үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх танхим.
  • – Талийгаачдын ар гэр түр байрлах эмгэнэл илэрхийлэх танхим  

Төсөл санаачлан хэрэгжүүлэгчийн товч танилцуулга

“Нью Семетри” ХХК нь бурхан бологсодыг хүндэтгэлтэй мөнхжүүлэх, буяны үйлчилгээг өөрийн орны уламжлалт зан үйлтэй хослуулан далд оршуулгын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх зорилгоор 2006 онд үүсгэн байгуулагдсан. Одоогоор нийслэлийн баруун зүгт “Шүлэг уул”-ын энгэрт “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн”, мөн зүүн зүгт “Баян уул”-ын энгэрт “Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн”-д далд оршуулгын буяны үйлчилгээг нэн хүндэтгэлтэйгээр, цогц байдлаар зохион байгуулан ажиллаж байна.

Холбоотой мэдээ