Дэлхийн цомд Ц.Дашдорж V, Б.Ганболд нар байр эзэллээ

               
2022-02-09 0

Швед улсад пара цанын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж, манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлагад хоёр тамирчин өрсөлдлөө. Тэмцээний 12.5 км-ын зайд Ц.Дашдорж тав, Б.Ганболд зургадугаар байр эзэлсэн байна.

Мөн 1.5 км-ын спринт зайд Ц.Дашдорж 13, Б.Ганболд 14 байрт орсон байна. Б.Ганболд аравдугаар сард “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд оролцох эрхээ авсан бол Ц.Дашдоржийн паралимпын наадамд оролцох эрхийг ойрын хугацаанд зарлах аж.

Холбоотой мэдээ