13 настай Монгол охиныг хүчирхийлсэн БНСУ-ын сурагчдын хэргийг дахин шалгаж эхэллээ

               
2022-02-09 0

Өнөөдөр БНСУ-ын Кённам хотын Цагдаагийн газрын хүүхдийн хүчирийллийг шалгах тусгай баг 13 настай Монгол охиныг хүчирхийлсэн хэргийг дахиг шалгаж, яллах байгууллагад шилжүүлсэн тухайгаа мэдэгдлээ.

Цагдаагийн байгууллага хэрэгт холбогдох сурагчдад нийт зургаан зүйл анги нэмсэн байна. Тодруулбал бүлэглэн дээрэлхэх, хүнийг барьцаалах, бэлгийн дарамт учруулах, доромжлох, албадан хүчирхийлэх, сүрдүүлж заналхийлэх гэсэн зүйл ангиудаар дахин шалгаж байна.

Улсын дүүргийн прокурорын газраас Монгол охиныг дээрэлхсэн сурагчдыг хүүхдийн хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч хохирогчийн талаас хэргийг дахин мөрдөх хүсэлт гаргасан байна. Улмаар Улсын мөрдөн байцаах газраас дахин мөрдөн байцаалт явуулах үүргийн Цагдаагийн байгууллагад өгчээ.

Холбоотой мэдээ