
Казахстан улс цар тахлын улмаас визгүй зорчдог улс орнуудаас ирэх гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхэд тавьсан хоригоо цуцалсан байна.
Бүх жуулчдаас коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран 72 цагийн өмнө хийлгэсэн PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсныг нотлох гэрчилгээг шаардах аж.
Түүнчлэн саяхнаас эхлэн Казахстаны иргэдийг автозамаар хөрш зэргэлдээ бусад улс руу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хугацааг хоёр дахин багасгах шийдвэр гаргажээ. Иймд казахстанчууд 15 хоногт нэг удаа бусад улс руу зорчих боломж бүрдсэн байна.
Ташрамд дурдахад, Өнгөрсөн долоо хоногт Дани улс мөн коронавирусийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн бүх хязгаарлалтыг цуцалсан Европын Холбооны анхны орон болжээ.

0 cэтгэгдэлтэй