Товчхон
               

Хэт задгай хувцасласан гэх шалтгаанаар Ватиканаас хөөгдсөн бүсгүй

               
2022-02-09 0

Бразилийн иргэн блогер эмэгтэй хэтэрхий задгай хувцасласан гэх шалтгаанаар Ватиканаас хөөгдсөн байна. Ватиканы удирдлагууд түүнийг “Ичгэвтэр хувцасласан” гэх үндэслэлээр албадан гаргасан байна.
Өдгөө 34 настай Жужу Виейра гэх энэхүү эмэгтэй нь хувийн блог хөтөлдөг гэнэ. Тэрбээр Ватиканы төвд байдаг Гэгээн Петрийн сүмийн хажууд зогсож байгаад зургаа авахуулсан нь тус газрын хамгаалалтын ажилтнуудын хараанд өртөхөд хүргэжээ. Уг асуудал хурдацтай тархаж, эрх барилчдын шийдвэрээр эмэгтэйг хүчээр албадан гаргасан байна. Бүсгүй хийсэн үйлдлийнхээ талаар мэдээлэл өгөхдөө “Энд хувцасны стандарт байдаг гэдгийг мэдээгүй” гэжээ.

Холбоотой мэдээ