Энэ сарын 14-нөөс сургууль, цэцэрлэгийг бүрэн танхимаар хичээллүүлнэ

               
2022-02-09 0

Монгол Улсад хоногт хийж буй коронавирусний шинжилгээгээр илрэх тохилдол 29 хувиас 20 хувь руу буурсан талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр, Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр дээрх мэдээллийг өгсөн юм. Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК болон холбогдох албаныханд үүрэг өгсөн байна. Тодруулбал, энэ сарын 14-нөөс ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийг 100 хувь танхимаар хичээллүүлэхийг үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ