Холливудын супер од Бейонсэ анх удаагаа Академийн шагналд нэр дэвшлээ

               
2022-02-09 0

Дуучин Бейонсэ анх удаа “Оскар”т нэр дэвшиж байна. Тэрбээр “King Richard” киноны дуу “Be Alive” дуугаараа “Шилдэг дуу” төрөлд нэр дэвшсэн бөгөөд дуучин Билли Айлеш, болон бусад алдартнуудтай нэг төрөлд нэр дэвшсэн байна. 

“King Richard” хэмээх уран бүтээл “Шилдэг кино”, “Шилдэг эмэгтэй дүр”, “Шилдэг эх зохиол”, “Шилдэг эвлүүлэг” зэрэг номинацуудад нэр дэвшжээ. 

Дуучин Бейонсэгийн хувьд өмнөх жилүүдэд Оскарт нэр дэвшинэ гэх шуугиан мэр сэр гарч байсан ч харамсалтай нь түүнийг нэр дэвшүүлж байгаагүй. Харин энэ удаад түүний гайхалтай дуу хоолой болон кино зохиол төгс хослосон хэмээн олон нийт дүгнэж байна.

Холбоотой мэдээ