Б.Жавхлан: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цаг хугацаатайгаа уялдуулж нэмнэ

               
2022-02-09 0

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Солонго нар мэдээлэл өглөө.  

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Хоёр жил тэтгэвэр нэмээгүй байсан. Сая тэтгэвэр нэмсэн. Үүнээс үүдэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эргэж харах шаардлага үүснэ. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цаг хугацаатайгаа уялдуулж, нэмнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тэтгэврийн доод хэмжээнээс доогуур байж болохгүй” гэлээ. 

Холбоотой мэдээ