Товчхон
               

Д.Энхсайхан: Хөгжлийн банкны чанаргүй зээл хаашаа алга болсон бэ

               
2022-02-09 0

Иргэн Д.Энхсайхан Хөгжлийн банкны асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр, “Хөгжлийн банкны чанаргүй зээл болох 1.7 их наяд төгрөгийн асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан шаардлага хүргүүлж байна. Энэ мөнгө хаашаа алга болсон бэ. Гадаадад хаус болсон байгаа, казино руу явсан, Монголд үнэтэй машин, хаус болсон байгаа гэж бодож байна.

Иймд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүхэд хандан 1.7 их наяд төгрөгийн дээрмийн асуудлаар ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулж, арга хэмжээ авна уу гэж шаардаж байна.

Хоёрдугаарт, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу эдийн засгийн асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулахыг шаардаж байна.

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшиж байх үедээ юу юу гэж ярьж байсныг ард түмэн мартаагүй байх. Улс төр дэх мананг арилгана, хамгаалагчид холд ард түмэн намайг хамгаална гэхчлэн цогтой үг хэлж байсан. Өнөөдөр түүнд бүх эрх мэдэл нь байгаа ч ажлаа хийхгүй байна. Тиймээс Ерөнхийлөгчийг ажлаа хийхийг шаардаж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нар ждү-д холбогдож байсан. Ийм хулгайч нар хамар доор чинь байна У.Хүрэлсүх ээ. Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ Хөгжлийн банкны газрын дарга. Энэ ашиг сонирхол биш үү. Ийм байж шударга ёс гэж битгий яриач Ерөнхийлөгч өө” гэжээ.

Холбоотой мэдээ