
Иргэд, оршин суугчдаас удаа дараа гомдол ирснээр энэ талбайд өнгөрсөн онд байрлуулсан төмөр хашлагыг тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас албадан буулгасан. Гэвч “Алтай центр” худалдааны төвөөс нийтийн эзэмшлийн зогсоолыг дахин хашаалсан зөрчлийг арилгуулахаар тус албанаас газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн. Албан мэдэгдлийн дагуу “Алтай центр” худалдааны төв зөрчлөө арилган, төмөр хашлагыг буулгасан бөгөөд үүнд нийслэл, дүүргийн төсвөөс хөрөнгө зарцуулагдаагүй аж.

Нийтийн эзэмшлийн зам, талбайг хувийн өмч мэт хашаалсан, удаа дараагийн шаардлага биелүүлээгүй аж ахуй нэгжид холбогдох байгууллагаас албан мэдэгдэл хүргүүлдэг. Албан мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч, захиргааны ерөнхий хуулийн дагуу НМХГ-аас хариуцлага тооцдог журамтайг нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлэв.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн онд Чингэлтэй дүүрэгт 90 гаруй гарааш буулган, газар чөлөөлж, 46 байршлын 280 гаруй объектын зөрчлийг арилгажээ. Харин энэ онд 180 гаруй гарааш чөлөөлөх судалгаа гаргаад байгааг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Л.Нямдаваа онцоллоо.

0 cэтгэгдэлтэй