БНСУ-ын “Hyundai Motors” компани Японы зах зээлд эргэн ирлээ

               
2022-02-09 0

“Hyundai Motors” компани ирэх тавдугаар сараас цахилгаан хөдөлгүүртэй “IONIQ 5” болон устөрөгчөөр ажилладаг “NEXO” загварын автомашинуудаа Японд цахимаар худалдаалж эхлэхээр төлөвлөж байгаа аж.

“Hyundai Motors” 2001 онд Япон улсын зах зээлд автомашинуудаа худалдаалж байсан ч борлуулалт муу байснаас 2009 оноос энэхүү зах зээлийг орхижээ.

Харин “Toyota Motor”, “Nissan Motor” зэрэг компаниудын цахилгаан автомашины борлуулалт Японд эрс өссөн аж. Үүнтэй холбоотойгоор “Hyundai Motors” энэ оноос дахин Японд автомашинуудаа борлуулахаар болсон байна.

Холбоотой мэдээ