БЭЭЖИН-2022:  Эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээн өнөөдөр эхэлнэ

               
2022-02-09 0

“Бээжин -2022” өвлийн олимпын наадам үргэлжилж байна. Олимпын наадмын тав дахь өдөр буюу хоёрдугаар сарын 9-нд зургаан багц медалийн эзэд тодорно.

УУЛЫН ЦАНА

  • 10:15 цагаас эмэгтэйчүүдийн слаломын урьдчилсан шат явагдах бөгөөд 13:45-аас медалийн төлөөх уралдаан эхлэх хуваарьтай байна.

Кёрлинг

  • Өнөөдрөөс эрэгтэйчүүдийн тэмцээний урьдчилсан шат эхэлж байна.
  • 20:05 Дани-Канад
  • 20:05 АНУ-Оросын ҮОХ
  • 20:05 Норвеги-Швейцар
  • 20:05 БНХАУ-Швед

ФРИСТАЙЛ

Эрэгтэйчүүдийн биг эйр төрлийн урьдчилсан шат 11:00 цагаас эхлэх бөгөөд 11:45-д медалийн төлөөх өрсөлдөөн эхэлнэ.

ХОККЕЙ

Өвлийн олимпын үзүүштэй төрлийн нэг эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээн өнөөдөр эхэлж байна.

  • 16:40 Оросын ҮОХ- Швейцар /В/ хэсэг
  • 21:10 Чех-Дани /В/ хэсэг

ЧАРГА

Эрэгтэйчүүдийн хос төрлийн аваргууд Яньчин дахь National Sliding Center-т тодорно. Урьдчилсан шат 20:20 цагт, финалын уралдаан 21:35 цагт эхлэх юм.

ЦАНЫН ХОЁР ТӨРӨЛТ

Хувийн normal hill төрөл болон 10 км-ийн аваргууд өнөөдөр тодорно. Энэ төрөлд тамирчид трамплинаас харайхаас гадна 10 км цанаар уралдаж, нийлбэр дүнгээр медальтнуудыг тодруулах юм.

  • 16:00 цагт трамплины тэмцээн явагдах бол 19:00 цагт цанын уралдаан эхэлнэ.

ШОРТЕ-ТРЕК

Эрэгтэйчүүдийн 1,500 метрийн уралдаан өнөөдөр болно. 19:00 цагаас хасагдах шатны уралдаанууд эхэлж, 21:20-д финал явагдах хуваарьтай байна.

СНОУБОРД

Эмэгтэйчүүдийн кросс төрлийн медаль эздээ олох өдөр. 14:30-аас ⅛ шигшээ эхлэх бөгөөд 15:45-д финалын уралдаан болох юм.

Холбоотой мэдээ