Төмрийн хүдрийн үнэ сүүлийн таван сарын дээд түвшнээс буурчээ

               
2022-02-09 0

Сингапурын биржид төмрийн хүдрийн үнэ тонн нь 153 ам.доллароос 144 ам.доллар болж буураад байна. Энэ нь өнгөрсөн оны наймдугаар сараас хойш нэг өдөрт хамгийн өндөр дүнгээр буурсан үзүүлэлт юм. БНХАУ нь мөнгөний бодлогоо зөөлрүүлж, дэд бүтцэд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төлөвтэй болсноор төмрийн хүдрийн үнэ энэ он гарсаар өсөөд байсан. Харин өнөөдөр төмрийн хүдрийн үнэ гурван хувиар өсөж, тонн нь 143.8 ам.доллар байна.

Холбоотой мэдээ