Товчхон
               

ОПЕК+ газрын тосны олборлолтыг өдөрт 400,000 баррелиар өсгөхөөр боллоо

               
2022-02-09 0

ОПЕК болон түүний холбоотнууд өмнө нь төлөвлөж байсан олборлолтоо нэмэгдүүлэх шийдвэрээ үргэлжлүүлэхээр болов. Орос тэргүүтэй газрын тос экспортлогч орнуудын байгууллага болон түүний холбоотнуудыг нэгтгэдэг ОПЕК+ гуравдугаар сард бага зэрэг нэмэгдүүлэхээр тохиролцож, газрын тосны олборлолтыг өдөрт 400,000 баррелиар (bpd) өсгөхөөр болов.  Украины үүссэн хямралаас гадна Арабын хойгт энэ сард хурцадмал байдал үүсээд байгаа. Йемений Ирантай нэгдсэн “Хути” босогчид Арабын Нэгдсэн Эмират улсын эсрэг нисгэгчгүй онгоц, пуужин харвасан нь Саудын Араб тэргүүтэй цэргийн эвсэлтэй зөрчилдөөнийг улам хурцатгаж байна.

Голдман Сакс зэрэг хэд хэдэн шинжээчид нийлүүлэлтээс хамаарч энэ оны сүүлээр газрын тосны үнэ 100 ам.доллар/баррель давж магадгүй гэж үзэж байна.

АНУ-ын Иран, Венесуэлд олон сая баррель газрын тосыг олборлоход хориг арга хэмжээ авсан бөгөөд тус 2 улсын хоорондын хэлэлцээр амжилттай болсон тохиолдолд ОПЕК-ийн гишүүн орнуудын газрын тосны экспортод тавьсан хориг арга хэмжээг цуцлах боломжтой юм.

Төрийн департаментын өндөр албан тушаалтан энэ долоо хоногт АНУ, Ираны хооронд шууд бус яриа хэлэлцээ “эцсийн шатанд” орж байгаа бөгөөд бүх талууд улс төрийн маш том шийдвэр гаргах ёстой гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Ираны газрын тосны сайд Javad Owji Тегеран газрын тосны зах зээлд хурдан эргэн ороход бэлэн байгаа бөгөөд нийлүүлэлтийг өдөрт 1.5 сая баррелиар нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгджээ.

Холбоотой мэдээ