Бельги гадаад пасспортоо хүүхэлдэйн баатруудаар чимэглэн шинэчлэв

               
2022-02-09 0

Дэлхийн улс орны пасспорт албан өнгө, загвартай байдаг. Ингэхдээ ихэвчлэн хүрэн, хар, хөх өнгөтэй бөгөөд үндэстнийхээ бэлгэ тмэдгийг оруулсан байдаг. Харин Бельги улс энэхүү хуучин жишгийг халж, хүүхдүүдийн дунд алдартай хүүхэлдэйн киноны баатруудаар чимэглэжээ.

Одоо Бельгийн иргэд пасспорт дээрээсээ “Blake and Mortimer”, “Lucky Luck”, “Smurf”, “Tintin” зэрэг хүүхэлдэйн баатруудыг харах боломжтой болсон байна. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд Софи Вилмес хэлэхдээ, “Пасспортны загвар өөрчлөгдсөн ч нууцлалын хувьд илүү өндөр технологитой болсон. Пасспорт нууцаар үйлдэгчидтэй тэмцэхийн тулд энэ төрлийн арга хэмжээг авч байгаа” хэмээжээ.

Комик урлаг нь Бельги улсын соёлын томоохон хэсэг бөгөөд энэ шинэчилсэн пасспортыг нэвтрүүлснээр гадаад улсуудад соёлоо таниулах боломжтой болжээ.

Belgium Introduces New Passport Featuring Cartoon Characters
Belgium Introduces New Passport Featuring Cartoon Characters

Холбоотой мэдээ