Шүүхээс иргэн Х.Бат-Ялалтад15 сая төгрөгөөр торгох ял оноожээ

               
2022-02-09 0

Иргэн Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан өнөөдөр болж, 15 сая төгрөгийн торгох ял оногдуулан шийдвэрлэлээ.

Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр буюу өнөөдөр хянан хэлэлцэв.

Шүүх хурлаар шүүгдэгч Х.Бат-Ялалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 сая төгрөгийн торгох ял оногдуулжээ.

Холбоотой мэдээ