Бага насны эрэгтэй хүүхдийн биед “Тамхилах” нэрийдлээр хүрэх нь “Хүчирхийллийн нэг хэлбэр”

               
2022-02-09 0

Монгол улсад эрт үеэс эрэгтэй хүүхдийн биед “Тамхилах” нэрийдлээр гар хүрсээр ирсэн. Тус үйлдийг гадны улс орон хүчирхийллийн нэг хэлбэр буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэсэн үйлдэл хэмээн үзэж тодорхой ял оноодог. Гэвч Монгол улсад энэ төрлийн үйлдэл нь гэмт хэрэг мөн, биш эсэх дээр тодорхой шийдвэрт хүрэхгүй байсаар өнөөдрийг хүрээнд байна.

Өнгөрсөн 2020 онд Германы шүүхээр Монгол улсад энгийн мэт үзэгдэл болсон тамхилах заншилтай холбоотой хэрэг гарсан байна. Тодруулбал Монгол улсын нэгэн настай иргэн хөрш айлынхаа хүүхдийн эрхтэнд тамхилах нэрийдлээр гар хүрч хэрэгт унаж байжээ. Тухайн үед Монгол улсаа Герман улсад суух элчин сайдын яам болон монгол судлаачдаас тус хэргийг монгол ёс заншилтай холбоотой хэмээн нотолж баримт болгон “Тань руу нүүж явна” киноны тамхилж буй хэсгийг харуулжээ. Ингэснээр Монгол улсын иргэн гэмт хэргийн томоохон хэргээс мултарч торгуулийн мөнгө өгч хэрэг шийдвэрлэгдсэн байна.

Бага насны эрэгтэй хүүхдийн биед зөвшөөрөлгүй хүрч байгаа нь тэдгээр хүүхдүүдэд хэвийн үзэгдэл мэт болж танихгүй хүмүүст өөрийн биед хүрэх зөвшөөрлийг санаандгүй байдлаар олгодог. Гэвч энэ нь зарим хүмүүст гаж буруу сэтгэгдэл төрүүлэн бэлгийн хүслээ ёс бусаар хангах сэдэл нь болж өгдөг байна.

Холбоотой мэдээ