
Цэргийн эргэлтийн дараа амьдралын нөхцөл байдал нь улам дордсон Мьянмарын ард түмэнд Японы эрх баригчид 18.5 сая долларын тусламж нэмж үзүүлэхээр болжээ.
Тус улсын ГХЯ-наас мэдээлснээр энэ удаагийн тусламжийн хүрээнд эм, хоол хүнс, өдөр тутмын хэрэглээний зүйлс нийлүүлэх юм байна. Эдгээрийг олон улсын байгууллага, Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны төлөөлөгчдөөр дамжуулан хүргэх гэнэ. Өнгөрсөн оны зун Япон улс Мьянмарын иргэдэд 5.8 сая ам долларын тусламж үзүүлж байжээ.

0 cэтгэгдэлтэй