
Колумбын Рисаралда дүүрэгт хүчтэй аадар бороо орсны улмаас хөрсний гулсалт болж, 14 орчим хүн амиа алдаж, 35 хүн шархадсан талаар “Ассошиэйтед Пресс” агентлаг мэдээллээ.
Тус улсын эрх баригчдын мэдээлснээр, нэг иргэн ор сураггүй хэвээр байгаа аж. 14 хүн амиа алдсан гэдгийг Перейра хотын дарга Карлос Майя баталсан байна. Мөн тус бүсэд хөрсний гулсалт үүсэх эрсдэл хэвээр байгааг анхааруулж, дахин хүний амь эрсдэх тохиолдол гаргахгүйн тулд оршин суугчдыг хотыг орхин явахыг уриалсан байна. Мөн Колумбын Ерөнхийлөгч Иван Дуке амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.

0 cэтгэгдэлтэй