Хүүтэйгээ маргалдсан 60 настай эмэгтэй амиа хорлохыг завджээ

               
2022-02-10 0

Төрсөн хүүтэйгээ маргалдсан 60 настай эмэгтэй амиа хорлохыг завдаж, олон тооны эм уусан хэрэг гарсан байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 60 настай иргэн төрсөн хүүтэйгээ маргалдсаны ийм үйлдэл гаргасан байна. Энэ талаар тухайн эмэгтэйн бэр нь Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгчээ. Эмэгтэй амиа хорлох болсон учир шалтгаанаа цагдаагийн байгууллагад “Хүүхдүүд нь ганцааранг нь үлдээж, нүүх гэж байсан. Үүнээс болж төрсөн хүүтэйгээ маргалдсан” гэж мэдүүлжээ. Одоогоор тухайн иргэний биеийн байдал хэвийн байна.

Холбоотой мэдээ