“Гантиг вилла” хотхонд АТГ-аас хязгаарлалт тогтоожээ 

               
2022-02-10 0

Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийлээ. Тус банкнаас 52 зээлдэгчийг шалгуулахаар АТГ-т хандсан байна. Хэргийн шалгаж эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ. Түүнчлэн шалгалтын явцад хуулийн дагуу захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тавьсан байна. Тухайлбал,

  • Үл хөдлөх хөрөнгө 186,
  • Тээврийн хэрэгсэл 124,
  • Үйлдвэрийн барилга 1,
  • Лиценз 1,
  • Данс 13-ыг битүүмжлэн, захиран зарцуулах эрхийг нь хязгаарлажээ.

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Иргэдэд хандаж нэг зүйлийг анхааруулмаар байна. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа эх үүсвэр, бүртгэлийн маргаантай эсэх, аль нэг банкны барьцаанд байгаа эсэх эсвэл хуулийн байгууллагын хязгаарлалт тогтоосон эсэхийг нягталж байхыг анхааруулж байна.

Жишээ нь, “Гантиг вилла” төслийн есөн блок Хөгжлийн банкны барьцаанд байгаа. Мөн дээрээс нь хуулийн байгууллагаас хязгаарлалт тогтоосон. “Гантиг вилла” хотхон нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамааралтай буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн компанийн барьж байгуулсан хөрөнгө юм” гэв.

Холбоотой мэдээ