Японд цаг агаарын улмаас 180 орчим нислэг цуцлагдав

               
2022-02-10 0

Пүрэв гаргийн үдээс хойш их цас орох төлөвтэй байгаа тул Токиогийн Ханэда нисэх онгоцны буудал дотоодын 180 орчим нислэгээ цуцалсан тухай NHK телевиз мэдээлжээ.

Зорчигч тээврийн нислэгийг хойшлуулснаас гадна, Токио хотыг Нагано, Яманаши зэрэг уулархаг мужуудтай холбодог буухиа галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосон байна.

Мөн мөстөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс Японы нийслэл хотын төлбөртэй хурдны замын зарим хэсгийг хаажээ. Цаг уурчдын мэдээлж буйгаар, Токиод 5 см хүртэл зузаан цасан бүрхүүл тогтож магадгүй байгаа бол Яманаши мужид 30 см зузаан цас унах төлөвтэй байна.

Нэгдүгээр сарын эхээр Токиод сүүлийн дөрвөн жил ороогүй их цас унаж, арав гаруй хурдны замыг хааж байжээ.

Холбоотой мэдээ