Н.Тэмүүлэн: Нэг настай монгол хүүхэд оффшор компани эзэмшсэн нь АТГ-аас шалгах үндэслэл мөн

               
2022-02-10 0

Монголын говьд үйл ажиллагаа явуулдаг томоохон нүүрс олборлогч компанийн эзэн нь нэг настай монгол хүүхэд байсныг OCCRP (Organized Crime and Corruption Reporting Project) төслийн вэб сайтад мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр /2022.02.10/ АТГ-аас Хөгжлийн банкнаас зарласан чанаргүй зээлдэгчидтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийх үеэр Люксембургийн оффшор компаниудын хувь эзэмшигч нарын дунд нэг настай монгол хүүхэд багтсан талаар сэтгүүлч тодруулжээ.

Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн: “Нэг настай хүүхэд хуулийн этгээдтэй байна гэдэг бол цаана нь улс төрд нөлөө бүхий этгээд эсвэл албан тушаалтан байна уу гэдгийг сэжиглэж шалгах үндэслэл болно. Энэ хэргийг холбогдох хэлтэс шалгаж байгаа эсэхийг тодруулаад эргэн мэдээлэл өгье” гэх хариултыг өгсөн юм.

Холбоотой мэдээ