АНУ-ын комедиан Боб Сагет толгойн гэмтлийн улмаас нас баржээ

               
2022-02-10 0

Боб Сагет толгойн гэмтлийн улмаас нас барсан гэж ар гэрийнхэн нь мэдэгдэв. Тухайлбал, Флорида мужийн Орландо дахь зочид буудлын өрөөндөө нас барсан байдалтай олдсон АНУ-ын комедиан Боб Сагет толгойн гэмтлийн улмаас нас барсан гэж ар гэрийнхэн нь мэдэгджээ.

Тухайн мэдэгдэлд түүнийг хар тамхи, согтууруулах ундаа хэрэглээгүй. Санамсаргүйгээр толгойнхоо ар талыг ямар нэгэн зүйлдд цохиж, тэр дороо нас барсан гэж дүгнэсэн байна.

Түүний гэр бүлийнхэн “Бид Бобын энэ ертөнцөд авчирсан хайр, инээд ба түүний бидэнд сургасан сургамж болох хүн бүртэй эелдэг харьцах, хайртай хүмүүстээ хайртай гэдгээ ойлгуулах зэргийг түүний шүтэн бишрэгч нар санаж яваасай гэж хүсэж байна” гэжээ.

“Fuller House” киноны од, комедиан Боб Сагет нас барах үедээ инээдмийн аялан тоглолтоор явж байгаад гэнэтийн байдлаар нас барсан байна.

Холбоотой мэдээ