Товчхон
               

Кёкүшюзан Д.Батбаярт холбогдох шүүх хурал хойшиллоо

               
2022-02-10 0

Кёкүшюзан Д.Батбаярт холбогдох хэргийн гэм бурууг шүүх хуралдааныг 2022 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 10 цагт  товлосон.

Гэвч гэрч Ц.Энхтөр шүүх хуралдаанд ирээгүй, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй аж.

Тиймээс шүүх хуралдаанд оролцвол зохих тал болох гэрч, иргэний нэхэмжлэгч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хүлээн авч, хуралдааныг 2022 оны хоёрдугаар  сарын 28 -ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус хэвээр үргэлжлүүллээ.

Холбоотой мэдээ