Товчхон
               

Анхааруулга: Булган-Хөвсгөл чиглэлийн замд үзэгдэх орчин хязгаарлагджээ

               
2022-02-10 0

Булган-Хөвсгөл чиглэлийн замд нойтон цас орж, цасан шуурга шууран зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагджээ.

Иймд жолооч нар анхаарал болгоомжтой зорчих, шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байхыг Булган аймгийн Замын цагдаагийн төвөөс анхаарууллаа.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангана уу. Мөн цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байна уу.

Холбоотой мэдээ