Дуучин Б.Маралжингоо өнөөдөр 32 нас хүрлээ

               
2022-02-10 0

Хүчирхэг хоолой, өөрийн гэсэн өнгө төрхөөр танигдсан дуучин Б.Маралжингоо өнөөдөр 32 нас хүрч байна. Дуучин бүсгүй 1990 оны энэ өдөр мэндэлжээ.

Тэрбээр төрсөн өдрийн сэтгэгдлээ “Өнөөдөр миний төрсөн өдөр. Би төгс эмо хумхын ордонд мэндэлжээ. Үгнээс цааш мэдэрсэн, ойлгосноо хуваалцмаар санагдлаа. Ер нь л бие, сэтгэл, бодол гурав эрүүл байх нь эрх мэдэл эд хөрөнгөтэй байхын урд, авъяастай байхаас ч чухал юм билээ. Сайхан сэтгэлийг бусадтай хуваалцах нь эдээс илүү сэтгэл ханамжийг өгдөг, бас үүрд үлддэг. Уучилж хаяж сурвал сэтгэл хөнгөрөнө.

Сэтгэл нь хөнгөн хүн хаана ч гэгээн жаргалтай байдаг. Хол аялаж уул ус байгаль, өөр гарал соёлтой танилцах аялагч байх хэрэгтэй.Хүн мэдэрсэн харсныхаа цараар сэтгэдэг. Аливаа бүхэнд Аялагч л байгаарай гэж.. Би төгс ухамсарласан гэвэл үгүй ч ядаж л хүлээн зөвшөөрсөн болохоор үргэлж энэ бүгдээс үйлдэлд минь чухал нөлөө үлддэг болсон өнөөдөрт баярлалаа. За тэгээд цааш энэ хэвээрээ мэдрэмж сэтгэл минь уянгалахаа больдоггүй, хөрдөггүй өтөл буурай болтлоо би хэвээрээ байгаасай гэж өөртөө хүсье” хэмээв.

Холбоотой мэдээ