Гал сөнөөгч албаныхаа автомашинд дайруулж, нас баржээ

               
2022-02-10 0

Хан-Уул дүүрэгт байрлах Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангид осол болж, хүний амь нас хохирсон хэрэг гарчээ.

Тодруулбал, тус ангийн жолооч болох 25 настай эрэгтэй гал унтраах автомашиныг хөдөлгөх үедээ тус ангийн гал сөнөөгч С-ыг дайрч, амь насыг нь хохироосон байна.  Хэргийн газарт албаныхан үзлэг хийхэд 8 тонн жинтэй автомашин талийгаачийг дайрч буй үйлдэл нь хяналтын камерт бичигдсэн байжээ.

Холбоотой мэдээ