Хятад улс газрын ховор элементийн хомсдолд оржээ

               
2022-02-11 0

Мьямараас нийлүүлэлт тасалдсантай болон цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор Хятад улс газрын ховор элементийн хомсдолд оржээ. “Global Times” сонинд мэдээлснээр, БНХАУ-д энэ түүхий эдийн үнэ нэгдүгээр сард жилийн дунджаас 14 хувиар өссөн байна.

Хятадад билгийн тооллоор тэмдэглэдэг Шинэ жилийн баярын бүх нийтийн долоо хоногийн амралт дууссаны дараа орон нутгийн компаниуд ялангуяа зүүн нутгийн Жянси мужийн компаниуд газрын ховор элементийн олборололтоо эрс нэмэгдүүлжээ. “Олборлолтын хэмжээг баярын өмнөх түвшинд хүргэсэн. Эрчим хүчний өөр эх үүсвэрээр ажилладаг хөдөлгүүр, машин үйлдвэрлэгчдийн эрэлт хэрэгцээ тогтмол нэмэгдэж байна” гэж Хятадын уул уурхайн нэгэн компанийн эх сурвалж тус сонинд ярьжээ.

Албан ёсны статистик мэдээгээр, 2021 онд Хятадад цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт 181 хувиар нэмэгдэж, 3.3 сая гаруй ширхэг болсон байна.

Холбоотой мэдээ