Мадагаскарт 61 мянган хүн орон гэргүй болжээ

               
2022-02-11 0

Мадагаскарыг дайран өнгөрсөн “Batsirai” хар салхины улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 92-д хүрч, 61 мянган хүн орон гэргүй болсон тухай тус улсын Дотоод хэргийн яамны Гамшгаас хамгаалах байгууллагаас мэдээллээ.

Мөн одоогийн байдлаар яаралтай тусламж шаардлагатай байгаа хүний тоо 110 мянгад хүрсэн байна. “Batsirai” хар салхи өнгөрсөн бямба гарагт Мадагаскарын нийслэлээс зүүн урагш 530 км-ийн зайд байрлах Мананжари мужийг дайран өнгөрчээ. Энэ үеэр салхины хурд 165 км/цагт хүрч, олон тооны байшин барилга, зам харгуйг сүйтгэжээ. Зам эвдэрсний улмаас зарим хот суурин газрууд руу зорчих боломжгүй болсон байна.

Зүүн эргийн Иконго хот хамгийн их хохирол амссан бөгөөд хүчтэй салхины улмаас олон тооны байшин нурж, 71 хүн амиа алджээ.

Холбоотой мэдээ