ОХУ-ын “Royal Flight” компанийн онгоцыг МИАТ-ийн инженерүүд засаж эхэллээ

               
2022-02-11 0

ОХУ-ын “Royal Flight” компанийн VP-BLG бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөг МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт “С” хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг гүйцэтгүүлэхээр өчигдөр 8:45 цагт Буянт-Ухаа нисэх буудалд буужээ.

Тус техник үйлчилгээний ажил нь хоёрдугаар сарын 11-21-ний өдрийн хооронд 11 хоногийн хугацаанд нийт 2,725 хүн-цагийн ажил зарцуулах бөгөөд ажлын багцад 604 нэр төрлийн хуваарьт болон хуваарьт бус ажлууд багтсан байна.

Энэхүү ажлыг гүйцэтгэхэд 40 гаруй инженер техникийн бүрэлдэхүүнтэй баг ажиллахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ