Товчхон
               

Халдварын 1,297 тохиолдол батлагдаж, хоёр иргэн энджээ

               
2022-02-11 0

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,297 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 455,409 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар байгаа юм.

Тухайлбал,

  • 687 нь Улаанбаатар хотод,
  • 610 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Уг өвчний улмаас 41-80 насны хоёр иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,067 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 6,219 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 22,303 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 1,566
  • Хүндэвтэр – 3,986
  • Хүнд – 599
  • Маш хүнд – 68  хүн байна.

Холбоотой мэдээ