Жүжигчин Хён Бин, Сун Е Жин нар хуримаа хийхээр болжээ

               
2022-02-11 0

Солонгосын алдарт хосууд болох Жүжигчин Хён Бин, Сун Е Жин нар хуримаа хийх болсноо албан ёсоор мэдэгдлээ.

Хосууд 2020 онд “Crash landing on you” кинонд хамтран тоглож дотноссон бөгөөд 2021 оны нэгдүгээр сарын 1нд “Dispatch” агентлэгээс тэдний үерхлийг зарлаж байсан юм. Жүжигчин Сун Е Жиний агентлаг MSTeam тэднийг гуравдугаар сард хуримаа хийхээр бэлтгэл ажлаа хангасан гэдгийг мэдэгдсэн байна. Түүнчлэн коронагийн нөхцөл байдлаас үүдэн найз нөхөд, гэр бүлийн хүрээнд тэмдэглэхээр болжээ.

Жүжигчин Сун Е Жин өөрийн инстаграм хаягтаа “Үлдсэн амьдралдаа хамт байх хүнээ олсон. Хувь тавилан биш гэж үү? Түүнтэй хамт байхад дулаахан, хамгаалагдсан мэт мэдрэмж төрдөг” хэмээн бичсэн бөгөөд саяхан өгсөн ярилцлагадаа анхны хайрынхаа талаар яриач хэмээн хөтлөгч асуухад “Одоогийн маань хайрлаж байгаа хүн” гэсэн хариулт өгч байжээ.

No photo description available.
Жүжигчин Сун Е Жин өөрийн инстаграм хаягтаа оруулсан зураг
May be an image of 1 person, rose and indoor

Холбоотой мэдээ