
Энэтхэгийн Уттар-Прадеш мужид зэрлэг сармагчингууд таван настай охин руу дайрч, амийг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар “The Times of India” сонин мэдээлжээ.
Сонинд мэдээлснээр, сармагчингууд голын ойролцоо тоглож байсан хүүхдүүд рүү дайрчээ. Томчууд хүүхдүүд хашгирахыг сонсоод туслахаар яаран очсон байна.

Томчууд ирж, зэрлэг сармагчингуудыг хөөж явуулсан ч, тэд таван настай нэг охины арьсыг самардаж, хүнд гэмтэл учруулжээ. Охин цус алдсаны улмаас нас барсан байна. Орон нутгийн иргэд цагдаа нарыг сармагчингуудыг барьж эхлэхийг шаардсан байна.

0 cэтгэгдэлтэй